Саяхан Microsoft корпораци ажилчиддаа зориулж Windows 8 таблет мөн Windows Phone 8 бүхий ухаалаг утас өгөхөөр болсон билээ. Харин энэ удаа Yahoo компани мөн ийм арга хэмжээг зохион байгуулсан байна. Yahoo компаний шинэхэн захирал Marissa Mayer-ийн санаачлагаар тус компаний бүх ажилчид өөрсдийн хүссэн гар утсаа үнэгүй сонгох боломжтой болжээ."Yahoo! Smart Phones, Smart Fun!" нэртэй энэхүү хөтөлбөрийн давуу тал нь 22 оронд ажиллаж байгаа тэдний нийт ажилчид нь харилцагчидтайгаа ижил технологи ашиглах ингэснээр харилцагчдад илүү дөхөм бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Уг хөтөлбөрт багтсан ухаалаг утасны жагсаалтанд дараахи утаснууд хамгийн түрүүнд багтжээ. Харин одоо Facebook Google хэмээх том том корпраци компаниуд яах бол