IT MONGOLIA
Main
Login
Registration
Sunday, 2024-05-19, 5:12 PMWelcome Guest | RSS
Сайт-н цэс

Section categories
Android [1]
Apple [2]
Гар утас [6]
Хичээл [2]
Компютер [2]
e-Reader [2]
Программ [2]

Сайтын үнэлгээ
Rate my site
Total of answers: 33

Хандалт

Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0

Нэвтрэх

Баннер

Block title

Main » 2012 » September » 16 » Си хэлний түүхийн талаар
5:57 PM
Си хэлний түүхийн талаар

Программчлалын Си хэлийг 1972 онд Бэлл утасны лабораторийн (АНУ) компанийн ажилтан Деннис Ритчи UNIX үйлдлийн системийг боловсруулж байх явцдаа зохиожээ. Си хэл нь системийн Программчлалын хэрэгсэл мэтээр бүтээгдсэн байна. Өөрийн онцло
г, давуу талуудын ачаар энэ хэл богино хугацааны дотор хэрэглээний болон системийн Программчлалын хамгийн түгээмэл хэл болж чадсан юм. Тиймээс хэдийгээр сургалтын зориулалттай биш боловч компьютерын ухааны боловсролд өргөн хэрэглэгддэг. Си хэлний хөрвүүлэгчид орчин үеийн бараг бүх төрлийн компьютер дээр, UNIX/Linux, MS-DOS, MAC OS, MAC OS/2, Windows, Solaris г.м. үйлдлийн системүүдэд ажиллаж байна.
Си хэл анхнаасаа л цомхон хүрээнд зориулагдсан "ажлын багаж" мэтээр зохиогдсон тул 1989 оныг хүртэл ямар нэгэн стандарт хэлбэрт (албан ёсны хувилбар) ороогүй байжээ. Тийм учраас Си хэлний янз бүрийн хөрвүүлэгч Программыг боловсруулагчид Браиан Керниган, Дэннис Риччи нарын "Программчлалын Си хэл" ("The C Programming Language" 1978) номыг албан бус стандарт лавлах болгон хэрэглэдэг байв. Энэ номын дагуух хувилбарыг ном, сурах бичигт "K&R C" гэж тэмдэглэж заншсан. Иймэрхүү байдалтай байж байгаад 1989 онд ANSI C хэмээх стандарт гарчээ. 1990 онд Олон Улсын Стандартчилалын Холбоо (ISO) ANSI C стандартыг үл ялиг өөрчлөөд ISO C олон улсын стандартыг баталжээ. Үүнээс хойно C99 хэмээх стандарт гарсан. Гэхдээ өнөөдөр дэлхий нийтээр ANSI C стандартыг илүү өргөн хэрэглэж байна. Энэ стандартын үндсэн эх сурвалжаар мөнөөх "Программчлалын Си хэл" (1988) номын 2 дахь хэвлэлийг тооцдог.
 Дараагийн удаа Си хэлний хичээл болон бусад зүйлсийг оруулах болно. 




Category: Компютер | Views: 744 | Added by: Ariuka0417 | Tags: компютер | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Бид нэгдээд
It Mongolia нээгдээд

Ads

Чат

Хайлт

Календар
«  September 2012  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Зурхай

Цаг агаар

Архив

Найз сайтууд
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits


  • It MongoliaFree web hostinguCoz